GLOBAL KOR ENG JP 简体中文 繁體中文 THAI VIE IDN MN RU
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Филлер үйлчилгээний хямдрал
Хэмжээ хязгааргүй хийгдэх филлер үйлчилгээ
Эмчилгээ, үйлчилгээний мэдээлэл
Филлер нь хүний биед хор нөлөөгүй биед шингэх чадвартай гиалуроны хүчлээр хийгддэг бөгөөд гүн үрчлээ болон нүүрний хонхойж орсон хэсэгт хийлгэх боломжтой. Ихэвчлэн дух, хамар, хацар, гуу, уруул, нүдний доод хэсэг болон эрүүний үзүүр зэрэгт хийдэг бөгөөд ингэснээр илүү залуу, цэвэрхэн төрхтэй харагдахад тусалдаг.
Үйлчилгээний давуу тал
- Хялбар, хурдан хийгдэх эмчилгээ - Төрөл бүрийн хэсэгт эмчилгээ хийх боломжтой - Асуудалд нь тохируулах хийх боломжтой - Үйлчилгээний дараа шууд хэвийн амьдралдаа орох боломжтой
Q & A
Q. Филлерийг хэр хугацааны давтамжтай хийлгэхийг зөвлөдөг вэ? A. Филлер төрлөөс шалтгаалан үйлчилгээгээ барих хугацаа харилцан адилгүй байдаг. Солонгос филлер дунджаар 6-12сар, гадаад филлер дунджаар 12-18сар үйлчилгээг барьдаг.
Эмчилгээ хийлгэвэл тохиромжтой хүмүүс
- Нүүрний гүн үрчлээгээ арилгаж залуу харагдахыг хүсдэг хүмүүст - Намхан хамрын нуруу, унжсан хамрын үзүүр болон монхор хамар гэх мэт асуудлаа шийдэхийг хүсдэг хүмүүст - Энгийн хялбар эмчилгээгээр зөв нүүрний хэлбэртэй болхийг хүсдэг хүмүүст - Баталгаатай бүтээгдэхүүн, зөв зохистой хэмжээний дагуу найдвартай эмчилгээ хийлгэхийг хүсдэг хүмүүст
Анхааруулах зүйл
1. Үйлчилгээ хийлгэсэн хэсгийг дарж оролдсон тохиолдолд хэлбэрт өөрчлөлт орж болзошгүйг анхаарна уу.
2. Үйлчилгээ хийлгэсний дараа хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, алкохол тамхи хэрэглэх, саунд суух зэргээс зайлсхийнэ үү.
3. Үйлчилгээний дараа бага зэрэг хөхрөлт үүсэх магадлалтай ба 1~2долоо хоногийн дараагаас аажмаар хэвийн болно.
4. Үйлчилгээний дараа нүүрээ хэт хүчтэй дарах, үрэх зэрэг арьс цочроох үйлдэл хийхээс зайлсхийнэ үү.
5. Үйлчилгээний дараа филлер хийлгэсэн хэсгийн хэмжээ бага зэрэг өөрчлөгдөх (ихсэх эсвэл багасах) нь хэвийн үзэгдэл бөгөөд санаа зовох хэрэггүй.