GLOBAL KOR ENG JP 简体中文 繁體中文 THAI VIE IDN MN RU
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Эрэгтэй илүүдэл үсний лазер
Анхааруулах зүйл
1. Лазер хийлгэхээс өмнө тухайн хэсгийн үсийг хусаж ирээгүйн улмаас үс урт байвал түлэгдэх эрсдэлтэй тул эмнэлэгт ирэхээсээ өмнө заавал хусаж ирнэ үү.
2. Лазер хийлгэхээс өмнө тухайн хэсгийн үсийг зулгааж түүх, вакс хийх, арьсаа борлуулах (tanning) зэрэг үйлдэл хийхээс зайлсхийх шаардлагатай.
3. Лазер хийлгэсний тухайн өдөр нүүрээ будах, нүүр угаах болон усанд орох боломжтой.
4. Лазер хийлгэсний дараа 1-2өдөр орчим арьс улайх, халуу оргиж хорсох, бага зэрэг өвдөх шинж тэмдэг илэрч болох ба аажмаар хэвийн болох тул санаа зоволтгүй.
5. Лазер хийлгэсний дараа эхний 7хоног саун, халуун усны газар болон бассейнд орохоос зайлсхийнэ үү.
6. Лазер хийлгэсний дараа үсний уутанцрын үрэвсэл үүсэх болон загатнахаас урьдчилан сэргийлэхийн тулд чийгшүүлэх тос сайтар түрхэж арьсаа хамгаална уу.
7. Лазер хийлгэсний дараа лазер хийлгэсэн хэсгийн үс 1–2 долоо хоногийн хугацаанд аажимдаа унана.