Анхааруулах зүйл
1. Үйлчилгээ хийлгэснээс хойш 2-3цагийн дараагаас нүүрээ будах болон угаах боломжтой. (нөхөн төлжүүлэх наалтыг 2-3цагийн дараа хуулж авна уу)
2. Үйлчилгээ хийлгэсний дараа хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, алкохол тамхи хэрэглэх, саунд суух зэргээс зайлсхийнэ үү.
3. Үйлчилгээний дараа бага зэрэг хөхрөлт үүсэх магадлалтай ба 1~2долоо хоногийн дараагаас аажмаар хэвийн болно.
4. Үйлчилгээ хийлгэсэн хэсгийг дарж оролдсон тохиолдолд хэлбэрт өөрчлөлт орж болзошгүйг анхаарна уу.
5. Үйлчилгээ хийлгэсэн хэсгийн арьсны өнгө харлаж өөрчлөгдөх юм уу хэт хүчтэй өвдөх мөн цэврүү үүссэн тохиолдолд эмнэлэгт ирж үзүүлнэ үү
6. Үйлчилгээний дараа филлерийн онцлогоос шалтгаалан хийлгэсэн хэсгийн филлерийн хэмжээ бага зэрэг өөрчлөгдөх (ихсэх эсвэл багасах) нь хэвийн үзэгдэл бөгөөд санаа зовох хэрэггүй.
7. Үйлчилгээ хийлгэсний дараа хэт их загатнах мөн хавдах улам нэмэгдэх гэх харшлын гаралтай шинж тэмдэг илэрч болзошгүйг анхаарна уу.
*Дээрх агуулга нь филлер үйлчилгээ хийлгэсний дараа ховор тохиолдолд үүсэж болзошгүй сөрөг нөлөөнүүд юм. Дээрх шинж тэмдэг улам нэмэгдэх тохиолдолд эмнэлэг рүү холбогдон хурдан хугацаанд ирж үзүүлнэ үү.