GLOBAL KOR ENG JP 简体中文 繁體中文 THAI VIE IDN MN RU
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
SkinVive тарилга
БНСУ-д анх удаа FDA-ийн зөвшөөрөл авсан гиалуроны хүчлийн найрлагатай тарилга бөгөөд хялгасан үрчлээ багасгаж арьсны бүтцийн сайжруулна.
Эмчилгээ, үйлчилгээний мэдээлэл
SkinVive тарилга нь БНСУ-д анх удаа FDA-ийн зөвшөөрөл авсан гиалуроны хүчлийн найрлагатай тарилга бөгөөд хялгасан үрчлээ багасгаж арьсны бүтцийн сайжруулах гол үйлчилгээтэй. Нэг удаагийн оролтоор арьсны өнгө сэргэх, арьсны бүтэц сайжрах, хялгасан үрчлээ багасаж арьсыг чийгших гэх мэт үр дүнг мэдрэх боломжтой.
Үйлчилгээний давуу тал
- Арьсны зузаан, хамгаалалтын давхаргыг нэмэгдүүлнэ - Арьсны нөхөн төлжилт, хамгаалах чадварыг сайжруулна - Коллаген нийлэгжилтийг идэвхжүүлнэ - Арьсны өнгө ба бүтцийг жигдрүүлнэ - Илүүдэл тос, үхэжсэн эсийг багасгана - Арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлнэ - Нүхжилтийг багасгаж, арьсыг толийлгоно
Эмчилгээ хийлгэвэл тохиромжтой хүмүүс
- Арьсны өнгөө сэргээж цайруулахыг хүссэн хүмүүст - Арьсны бүтцээ сайжруулж барзгар арьснаасаа салахыг хүсдэг хүмүүст - Томорч сунасан нүхжилтэй багасгахыг хүссэн хүмүүст - Хялгасан үрчлээ ихтэй хүмүүст
Анхааруулах зүйл
1. Үйлчилгээ хийлгэсэн хэсгийг хэт хүчтэй дарах, үрэх зэрэг арьс цочроох үйлдэл хийхээс зайлсхийнэ үү.
2. Үйлчилгээ хийлгэсний дараа хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, алкохол тамхи хэрэглэх, саунд суух зэргээс зайлсхийнэ үү.
3. Үйлчилгээний дараа дунджаар 1~3хоног нүүр улайх, бага зэрэг хавдах зэрэг шинж тэмдэг илэрч болох ба аажмаар хэвийн болох тул санаа зоволтгүй.
4. Үйлчилгээ хийлгэсэн хэсэгт аль болох хөнгөн будна уу. 3 хоногийн дараагаас урьдны адил хэвийн будаж болно.
5. Үйлчилгээ хийлгэсний дараа хэт хүчтэй өвдөн хэвийн болохгүй тохиолдолд эмнэлэгт ирж үзүүлнэ үү.